JELLYCAT хүүхэлдэй хайр, халуун дулааныг мэдрүүлнэ
2024-04-29 15:32:27
Share
Share this with Close
youtube WeChat

Зөөлөн тоглоом эгдүүтэй, сэтгэл татам хөөрхөн. Одооны хүүхдүүд дэлгүүр хэсэхдээ ч, гудмаар алхахдаа ч, болзоонд явахдаа ч зөөлөн тоглоом тэвэрч явах хандлага нэлээд түгээмэл болоод байна. Хятадын Шяо Хун Шү гэдэг апп дээр нэгэн залуу JELLYCAT хүүхэлдэйг уутаар нь овоолсон зураг тавьснаар JELLYCAT нэртэй зөөлөн тоглоом зах зээлд их эрэлттэй болжээ. 

Хүүхдийн зөөлөн тоглоомын зах зээлийн 43 хувийг 2000 оны үеийнхэн, 36 хувийг 1990-ээд оны хүүхдүүд эзэлдэг гэж Хятадын хүүхдийн тоглоом, хүүхдийн бүтээгдэхүүний нийгэмлэгийн мэдээллээ.

Үргэлж хамт байдаг болохоор зөөлөн тоглоом ганцаардсан хүмүүст сэтгэлийн маш их дэм болдог байна. Тэдэнд хайр халамж, халуун дулааныг мэдрүүлдэг тоглоом зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт эдийн засагт нөлөөлөхүйц хүч болж байгааг судалгаа харуулж байна. 

Зөвлөх үйлчилгээний нэгэн компани “Ирээдүйн эдийн засагт нөлөөлөх найман загвар”-ыг өнгөрсөн жил тодорхойлохдоо, хэрэглэгч өөрөө маш идэвхтэй эрж хайж, сэтгэл зүйн дэмжлэг авч, стрес бухимдлаа тайлах хэлбэр нь шинээр бий болж байгаа эдийн засгийн эрэлт болно гэжээ. 

Хятадын хэрэглээний чиг хандлага-2024 тайланд тэмдэглэснээр, хэрэглэгчийн 64 хувь нь сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг илүү анхаарах болсон. Ялангуяа, залуу хэрэглэгчид сэтгэл зүйн үйлчилгээ шаардагдах болсон учраас JELLYCAT зөөлөн тоглоомыг тэврэхэд маш зөөлөн, дулаан, хөөрхөн байдаг болохоор залуусын сонирхлыг ихэд татаж байгаа юм.