Өвөр Монголын Хилийн хяналт шалгалтын ерөнхий газрын Эрээн дэх салбарын мэдээлснээр, 28-ны өглөөний 8 цагаас 29-ний өглөөний 8 цагийн хооронд тус боомтоор 1011 ачааны машин нэвтрүүлэв. Энэ нь нэг өдрийн хувьд дээд амжилт болж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол улсаас орж ирэх ачааны машиныг 6 сарын турш Эрээний боомтоор 24 цагаар шуурхай нэвтрүүлж эхэлсэн. Энэ сар 220 мянган ачааны машин нэвтрүүлсэн нь өмнөх гуравдугаар сараас 23 хувиар нэмэгдсэн дүн болж байна.