“Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн амжилттай болов
2024-04-30 19:18:49
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн цагаар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны 17 цаг 46 минутад “Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлгийн эх дэлхийд буцах бүхээг газардах талбайд амжилттай газардав. Ахуй талбайн эмч нар сансрын нисгэгч Тан Хунбө, Тан Шэнже, Жян Шиньлиний биеийн байдал маш сайн байгааг нотлон тогтоов. Гурван сансрын нисгэгч биеийн байдал сайн байгаагаа мэдэгдсэн бөгөөд 18 цаг 27 минутын байдлаар бүгд бүхээгээс гарсан байна. Ийнхүү “Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлгийн нислэг бүрэн дүүрэн ажмилттай болов.

“Шэньжөү-17” нисгэгчтэй сансрын хөлөг нь 2023 оны 10 дугаар сарын 26-нд Жючюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч сансарт гарч, дараа нь тойрог замын сансрын станцын Тяньхэ хэмээх үндсэн бүхээгтэй залгагдаж нэгдсэн цогцолборыг бүтээсэн. 3 сансрын нисгэгч тойрог замд 187 хоног ажиллах хугацаандаа бүхээгээс 2 удаа задгай сансарт гарч, сансрын станцын ачаа материалыг бүхээгийн гадна гаргах үүргийг олон удаа гүйцэтгэж, бүхээгийн дотор төхөөрөмж угсрах, тохируулах, сэлбэж засах зэрэг төрөл бүрийн ажлыг биелүүлж, сансрын станц удаан хугацаагаар тойрог замд ажиллахад нандин тоон өгөгдөл, туршлага хуримтлуулсан байна.