Хоолны соёлын солилцооны нэвтрүүлэг бэлтгэн цацаж байна
2024-04-30 19:00:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-нд ХТРТ нь Францаас Хятадад суугаа элчин сайдын яамтай хамтран Хятад Францын хоолны соёлын солилцооны нэвтрүүлгийн нээлтийн арга хэмжээ зохиожээ. 

Нээлтийн арга хэмжээнд Хятадын Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн, Францаас Хятадад суугаа элчин сайд зэрэг төлөөлөл үг хэлж, нэвтрүүлгийг эхлүүлсэн байна. 

Шэнь Хайшюн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд хоёр төрийн тэргүүний удирдлагаар хоёр орны хүмүүнлэгийн солилцоо улмаар гүнзгийрч, дэлхийн соёл иргэншил харилцан суралцах талаар жишиг болж байна. ХТРТ Францын олон салбарынхантай харилцан суралцаж, гэгээн ирээдүйн төлөө хамтран урагшлахад бэлэн байна гэжээ.