Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-нд Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газар Төв болон орон нутгийн соёлын 12 байгууллагатай хамтран 2024 оны Францын Парисын олон улсын экспод оролцон, “Хятад улсын тухай танин мэдэхүй” сэдэвт үзэсгэлэнг ажиллуулжээ.
Үзэсгэлэнд соёлын өвийг танилцуулан, уран сайхны тоглолт гаргаж, шинэ бүтээгдэхүүн борлуулан, соёлын арга хэмжээнд оролцох зэргийг уялдуулах хэлбэрээр Хятадын түүх соёлын уламжлал шинэчлэлийн амжилтыг харууллаа.
Уг үзэсгэлэн нь “Соёлын сонгодог бүтээл сайн сайхан амьдрал” уриан дор болж байгаа бөгөөд нийт 600 төрлийн 2000 гаруй өвөрмөц бүтээл дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр Хятадын Гадаад хэлний хэвлэлийн газрын дарга Дү Жань-Юань хэлэхдээ, Франц болон бусад орны ард иргэд Парисын олон улсын экспогийн индрийг ашиглан, Хятадын соёлын талаарх танин мэдэхгүйгээ нэмэгдүүлэхийг хүсэж байна гэжээ.