"Бат бөх нөхөрлөл"-ийг цаашид бэхжүүлэх тааламжтай цаг болж байна
2024-05-09 20:52:57
Share
Share this with Close
youtube WeChat

"Бах бөх нөхөрлөл" хэмээн дурдахтай зэрэг хүмүүс Хятад, Сербийн тухай холбож боддог. Өнгөрсөнд хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан итгэлцсэн, хамтдаа ялалт байгуулсан олон сайхан түүхийг бүтээж байсан юм. Өнөөдөр шинэ түүхэн гараанаас "Бат бөх нөхөрлөл"-ийг хэрхэн бэхжүүлэх вэ? Хятад улсын дарга Ши Жиньпин тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Сербид хийсэн төрийн айлчлал үүнд хариулт өгсөн юм. 

Найман жилийн өмнө дарга Ши Жиньпин Сербид айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Хятад, Сербийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон зарласан билээ. Энэ удаад хоёр орны төрийн тэргүүн Хятад Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн ахиулж, шинэ эрин үеийн Хятад Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаа мэдэгдлээ. Хоёр тал мөн энэ талаар хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, олон талт болон бүх талын байршуулалт хийсэн. Серби бол Хятадтай хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулсан Европын анхны орон болсон нь Хятад, Сербийн харилцааны стратегийн болон дээд түвшинд хүрснийг бүрэн харуулж байна.

Одоогоор Хятад улс Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг эрчимтэй ахиулж, Серби улс ч "Серби 2027 -Ирээдүй зүг" зэрэг хөгжлийн төлөвлөгөөгөө ахиулж байна. Энэ удаа хоёр орон "Шинэ эриний Хятад-Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулна" гэж зарласан нь зүй ёсны алхам бөгөөд хоёр талын баримталж буй нийтлэг үнэт зүйл, зорилго, эрмэлзэл юм. 

Тэгвэл шинэ эриний Хятад Сербийн хувь заяаны нэгдмэл цогцыг хэрхэн байгуулах вэ? Хоёр орны харилцааны стратегийн шинж чанарыг товойлгож, хоёр орны хамтын ажиллагааны практик чанарыг баримтлан, хоёр орны харилцааны инновац чанарыг урагшлуулах хэрэгтэйг Ши Шиньпин онцолсон байна. Эдгээр гурван байр суурь нь "Бат бөх нөхөрлөл"-ийг бэхжүүлэхийн чиг хандлагыг тодорхойлжээ. 

Тууштай хамтын ажиллагаа бол Хятад, Сербийн нөхөрлөлийг бэхжүүлэх зангилаа юм. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Дунай мөрнийг дамнасан Белград Земун-Борка гүүрнээс Балканы бүс нутаг болон хөрш орнуудыг холбосон тээврийн Е763 хурдны зам, дахин Унгар-Сербийн төмөр зам, Хятад, Серби "Бүс ба Зам"-ыг хамтдаа байгуулах зэрэг олон онцлох зүйлүүд нь Сербийн иргэдийн амьжиргааг ихээхэн дээшилсэн юм. Энэ удаад хоёр орон импорт экспортын худалдаа, зам харилцаа, эрчим хүчний дэд бүтэц зэрэг уламжлалт салбарууд төдийгүй хиймэл оюун ухаан зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Хятад, Сербийн ирээдүйн хамтын ажиллагаа технологийн дэвшил, ногоон эрчим хүч зэрэгт илүү анхаарч, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд ахиулж, хоёр орны хөгжилд шинэ эрч хүч сэлбэх болно гэж шинжээчид онцолжээ.

Улс орнуудын харилцаа холбоо нь иргэд хоорондын нөхөрлөл найрамдалд тулгуурладаг. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд харилцан визгүй зорчих, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, хоёр орны шууд нислэг үйлдснээр хоёр талын иргэдийн солилцоо эрс нэмэгдсэн байна. 

Шинэ эрин үеийн Хятад, Сербийн хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг дэмжихийн тулд Ши Шиньпин дарга Хятадын талын зургаан арга хэмжээг зарлав. Үүнд: Хятад, Сербийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг энэ оны 7-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх, ирэх гурван жилд Сербийн 50 залуу эрдэмтнийг Хятадад очуулж шинжлэх ухааны судалгаа солилцоонд оролцуулах, ирэх гурван жилд Сербийн 300 өсвөр насны хүүхдийг Хятадад урих, хоёр улсын агаарын тээврийн компаниудын Белградаас Гуанжөү чиглэлийн шууд нислэг үйлдэхийг дэмжиж ажиллана. Түүнчлэн эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан технологи, хүмүүнлэгийн салбарыг хамарсан эдгээр арга хэмжээ нь хоёр орны хамтын ажиллагаа, солилцоонд шинэ эрч хүч сэлбэж, хоёр орны ард түмнийг илүү ойртуулах болно.

Олон улсын нөхцөл байдлын сорилтыг туулсан Хятад, Серби "Бат бөх нөхөрлөл"-өө бэхжүүлэх тохиромжтой цаг болж байна. Энэ нь хоёр орны шинэчлэлийн үйл явцыг үр дүнтэй ахиулах төдийгүй олон улсын шударга ёсыг хамгаалахад туслах болно. “Сербийн ирээдүй Хятадтай нягт холбоотой” гэж Ерөнхийлөгч Александар Вучич хэлэв. Шинэ эринд "Бат бөх нөхөрлөл" шинэ эрч хүч авчирна гэдгийг урьдчилан төсөөлж болно.