Адхир Каванс: Яагаад Хятад улс Африкт АНУ-аас илүү хүрээлэлтэй вэ?
2024-05-13 19:02:41
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 7-нд Кенийн “The Nation” сайтад Кенийн олон улсын харилцааны эрдэмтэн Адхир Кавансын бичсэн өгүүлэлийг нийтэлжээ, тус өгүүлэлд үзэхдээ, Хятад бол Африкийн жинхэнэ найз, бас ч Африкийн хөгжил цэцэглэлтийн хамтын ажиллагааны гол түнш юм, Хятад улс Африкийн ард түмнээс улам их дэмжлэг авч, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөж байна, барууны орнууд Африктай харьцахдаа эцэг эхийн хандлагатай байснаа тунгаан бодох хэрэгтэй гэжээ.

Олон нийтийн санал асуулгын Gallup байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн санал асуулгаар, Хятад улс Африкт хамгийн их нөлөө бүхий том орон болсноороо АНУ-ыг гүйцсэн байна. 2023 онд Африкийн ард түмний Хятадыг сайшаан хүрээлэх хэмжээ өмнөх оны 52%-аас 6 нэгжээр нэмэгдэж, 58%-д хүрсэн бол, харин АНУ-ынх 59%-иас 56% болж буурсан байна. Энэ үр дүн нь сүүлийн хэдэн арван жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлага болон геополитикийн байдал, тэрчлэн уламжлалт эрх мэдлийн бүтцийн өөрчлөлтийг харуулсан байна, энэ нь эдийн засаг, улс төр болон соёл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой юм.