Италийн Турин хотноо энэ сарын 9-13-ны өдрүүдэд Турины олон улсын 36-р номын үзэсгэлэн болж өнгөрлөө. 43 улсын номын мэргэжлийн 4000 орчим хүн оролцож, олон зуун Хятад номууд үзэсгэлэнд тавигдаж олны анхаарлыг татав.
Хятадын Ном импорт экспортын группийн лангуу хариуцсан Гуан Бөчэнь хэлэхдээ, бид Ү Жөү хэвлэлийн газар, Чинхуа их сургуулийн хэвлэлийн газар, Жүнхуа номын газар зэрэг Хятадын 22 хэвлэлийн газрын 246 төрлийн 458 номоор үзэсгэлэнд оролцлоо гэв.
Номын үзэсгэлэнг 1988 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сард зохиодог уламжлалтай болжээ.