Европын хүнсний бүтээгдэхүүн Хятадын зах зээлд түлхүү орж ирнэ
2024-05-17 10:18:33
Share
Share this with Close
youtube WeChat

Европын хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний экспорт ахин нэмэгдлээ. Хятадын Гаалийн ерөнхий газрын холбогдох мэдээгээр, шаардлага хангасан Нидерландын гахайн мах, Сербийн хатаасан чавга, Унгарын интоорыг Хятад руу экспортлохыг зөвшөөрсөн байна.

Одоогоор хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн нь Хятад, Европын эдийн засаг худалдааны чухал салбар болоод байна. Он гарсаар, Германы алим, Австрийн сүүн бүтээгдэхүүн, Ирландын гахайн мах, Бельгийн амтат чинжүү Хятад иргэдийн хоолны ширээг баяжуулж байна. Шинэ эриний Хятад-Сербийн хувь заяаны цогц нэгдлийн бүтээн байгуулалтын эхний зургаан жагсаалтад Сербийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлнэ гэж заасан юм.

Олон улсын худалдааг дэмжих Хятадын нийгэмлэг саяхан, "Европын холбооны бизнесийн орчин 2023/2024" тайланд харуулснаар, 2023 онд Хятад, Европын холбоо харилцан хоёр дахь том худалдааны түнш, Хятад улс Европын холбооны хамгийн том импортлогч, гурав дахь том экспортлогч болсон бол Европын холбоо нь Хятадын хоёр дахь том импортын эх үүсвэр, хоёр дахь том экспортын зах зээл болж байна.