“Бээжингээс Парис- Хятадын уран бүтээлчдийн Олимпын аялал” үзэсгэлэн нээгдэв
2024-05-19 22:47:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр тавдугаар сарын 19-нд Олон улсын Олимпын хорооны дарга Томас бах Шанхай хотноо болсон “Бээжингээс Парис- Хятадын уран бүтээлчдийн Олимпын аялал” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд оролцов. ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв Радио Телевизийн захирал Шэнь Хайшюн түүнтэй хамт арга хэмжээнд оролцож, үзэсгэлэнг нээлээ.

Уг арга хэмжээг ХТРТ санаачлан зохион байгуулж,  ХТРТ-ийн Шанхай дахь салбар, Шанхайн спортын газар, Шанхай хотын Утга зохиол урлагийн салбарын холбоо хамтран зохион байгуулсан байна.

Уг үзэсгэлэнгээр Хятадын 62 уран бүтээлчийн 68 бүтээл, Шанхайн спортын музейн 11 дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлнэ.