Владимир Путиний БНХАУ-д хийсэн айлчлалыг дүгнэв
2024-05-19 16:48:16
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 16-17-нд БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал өндөрлөсний дараа БНХАУ-ын ГХЯ Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийсэн айлчлалыг "Чухал цагт хийсэн баялаг үр дүнтэй айлчлал" гэж тодорхойлсон байна.

Амжилттай туршлагаа дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөг гаргасан айлчлал боллоо: Хятадын орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Евразийн хүрээлэнгийн захирал Дин Шяошин хэлэхдээ, уулзалтын үеэр Хятад, Орос хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааны хөгжлийн 75 жилийн замналыг тоймлон, амжилттай туршлагыг нэгтгэн дүгнэсэн бөгөөд хоёр орны харилцааны цаашдын хөгжлийн зорилтуудыг тодорхойлж, Хятад, Оросын хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх дараагийн алхмын төлөвлөгөөг гаргасан гэжээ.
Хөгжлийн стратегийн уялдаагаа хөгжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны агуулгыг баяжуулсан айлчлал боллоо: Энэ айлчлалын үеэр Хятад, Орос хоёр орон худалдаа эдийн засаг, байгаль орчныг хамгаалах, хяналт шалгалт, хорио цээр, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав. "Хятад-Оросын соёлын жил" албан ёсоор эхэлж, хоёр тал соёлын солилцооны олон төслүүдийг хэрэгжүүлэх болно.
Хятад Оросын шийдвэр зоригийг илэрхийлсэн айлчлал боллоо: Энэ удаагийн айлчлал нь хоёр талын улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулсан төдийгүй хоёр орны бүс нутаг, олон улсын үйл хэргийн талаарх стратегийн зохицуулалтыг харуулж, хоёр орон олон талт үзэл, олон улсын дэг журмыг тууштай хамгаалах шийдвэр гаргаж байгааг илэрхийлжээ.
Хятад Оросын харилцааны хөгжил нь бат бөх үндэс суурьтай, хүчирхэг дотоод хөдөлгөгч хүчтэй болохыг илэрхийлсэн айлчлал боллоо: Энэ удаагийн айлчлалаар дамжуулан, Хятад, Орос хоёр орны харилцаа тогтвортой хөгжих нь хоёр орон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутаг, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд тустай болохыг харуулсан юм.