Жэжян мужийн Ханжөү хотод AI технологийн ухаалаг суурин байгуулаад 7 жил болжээ. Хиймэл оюун ухааны салбарыг хөгжүүлэх зорилготой сууринг 2017 оны долдугаар сард нээж байсан юм.
Сүүлийн үед эл сууринд бүтээгдсэн хиймэл, ухаалаг гар олны анхаарлыг татаж байна. Ухаалаг бионик гар хиймэл гартай адил үүрэг гүйцэтгэх бөгөөд, хамгийн гол нь тархи ба компьютер хооронд интерфейс технологи ашиглан хөдөлгөдөг байна. Мухар гар, саажилттай гар зэрэгт ашиглаж электромиографи (EMG) мэдрэлийн дохио цуглуулж команд өгснөөр хиймэл гарыг яг өөрийн гар мэт хүссэнээрээ хөдөлгөх боломжтой болох юм. Бионик ухаалаг гараар энгийн, ойр зуурын үйлдэл хийхэд ямар ч саадгүй. Компьютерт юм бичих, төгөлдөр хуур тоглох чадвартай болж байгаа юм.