Хэнань мужийн Вэйшыд гүйлс боловсорч гүйцлээ гэж Ардын сонин өчигдрийн дугаартаа бичжээ. Гүйцэд болсон гүйлс хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байна. Тариачид гүйлсээ хурааж, алтан шаргал өнгөтэй хагарах шахсан том гүйлсээ түүж борлуулж эхэлжээ.
Тус мужийн олон хот суурингийн иргэдийг ашиг орлоготой болгох төрийн бодлого хэрэгжиж байгаа юм. Иргэд, тариаланчид өөрийн нутгийн онцлогт тохирсон жимсний аж ахуйг хөгжүүлж байна. Засгийн газар хоршоо байгуулахыг дэмжих, өрхийн тариаланг урамшуулах олон арга хэмжээ авсан. Үүний дүнд аж үйлдвэрийн сүлжээ өргөжиж, жимсний борлуулалтаа өсгөж, эрүүл эко жимсний бренд бий болгосноор тариаланчид ашиг орлого сайтай болсон юм. Ард олныг чинээлэгжүүлж, баяжуулж байгаа гүйлсийг “Зол жаргалын жимс ” гэх болж, байгаль экологи хамгаалахад мөн адил ихэд анхаарах болсон байна.