Хулсны зэрлэг баавгай 1900 толгой болж өсжээ
2024-05-23 14:25:37
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 22 бол “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын 24 дэх өдөр бөгөөд “хүн бүр оролцсон биологийн олон янз байдал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэв. 

Хятад улс үндэсний цэцэрлэгт хүрээлэн, үндэсний ургамлын хүрээлэн байгуулах, зэрлэг амьтан ургамал хамгаалах төсөл хэрэгжүүлж биологийн олон янз байдлыг хамгаалахад идэвхтэй ажиллаж, нэн ховордсон зэрлэг амьтан ургамлын төрөл зүйл, овог аймгийг тогтвортой нэмэгдүүлж, тэдний оршин амьдрах орчин илт сайжирсан байна.

Хятадад үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулснаас хойш зэрлэг хулсны баавгай XX зууны 80-аад онд 1100 гаруйхан байсан бол эдүгээ 1900 болж өссөн байна. 1980-аад онд 77 толгой хандгай байсан бол 2022 онд 10 мянга болж өссөн. Азиын заан 300 гаруй болж, Төвөд бөхөн 300 мянга хүрч өссөн байна. Хятадад нутагшуулсан Crested Ibis-ын тоо 9000-болжээ.

Ховор ховордсон амьтан ургамлыг хамгаалах судалгаа, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр Хятадын нэн ховор болоод ховордсон 300 гаруй төрлийн амьтан ургамлын тоо толгой тогтвортой нэмэгдэж байна.