Өчигдөр, тавдугаар сарын 23-нд, Парис-2024 олимп, паралимпийн шагналын тавцангийн загварыг Парисын олимпын хорооны төвд таницлуулав. Шагналын тавцанд Эйфелийн цамхагийн төмөр бүтээцийн элементүүдийг шингээжээ. Цагаан саарал өнгөтэй, мод болон ахин боловсруулсан хуванцараар хийсэн байна. Деталь хэсгүүдээр нь салгаж, ахин угсарч болох тул өөр олон тэмцээнд ашиглах боломжтой аж.