Өчигдөр 23-нд Олон улсын соёлын 20 дугаар форум Шэньжэньд нээгдлээ. Тав хоног үргэлжлэх экспогийн 8 танхимд соёлын салбарын 6000 нэгж оролцож, соёлын 12 мянган бүтээгдэхүүн дэлгэжээ. Мөн соёлын салбарын 4000 гаруй нэгжийн хөрөнгө оруулсан бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болох юм байна.