Арга башраар олон улсын хамтын нийгэмлэгийг мэхэлж чадахгүй
2024-05-25 00:40:25
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ардын дунд “Хонины толгой өлгөөд нохойн мах зарсан нь” хэмээх ёгт хэлц үг бий. Энэ хэлц үгээр Тайваний бүс нутгийн удирдагч Лай Чиндэгийн “5 дугаар сарын 20”-ны илтгэлийг зүйрлэхэд тун оновчтой байна. Тэрээр “ардчилал” гэгчийнхээ тухай дур зоргоороо ярьж, Тайвань бол “дэлхийн ардчиллын холбоос болсон онцлог талтай”,“дэлхийн ардчиллын нийлүүлэлтийн гинжингийн гол зангилаа” хэмээж, “Тайванийг тусгаар тогтнуулах” үзэл баримтлалдаа хуурамч халхавч болгохоор оролдож, хуурамч “ардчилал”-ын нэрээр Америк тэргүүтэй барууны орнуудын улс төрчдийн Хятадыг эсэргүүцэх шаардлагад нь зохицон нийцэж, өөртөө илүү олон түшиг, гаднын тусламж хайж байна. Гэхдээ хэрхэн ингэж гадар халхавч зохиосон ч “ардчилал худлаа, Тайванийг тусгаар тогтнуулах бол үнэн” гэдэг мөн чанараа нуун далдалж чадахгүй, Тайвань бол Хятад улсын Тайвань гэдэг энэ бодит үнэнийг ч өөрчилж чадахгүй юм.

Лай Чиндэ мэт хүмүүс “ардчилал”-ын тухай ихийг ярих байтугай үнэн хэрэгтээ тэд ардчиллаас няцсан төрөл бүрийн хуйвалдаан хийсээр ирсэн. Сүүлийн найман жилд Миньжиньдан нам буюу Ардчилсан дэвшилтэт нам арлын дотоодод “ногоон терроризм” бий болгож, санал нийлснийг өөртөө татаж нийлэхгүйг нь гадуурхаж, улс төрийн өрсөлдөгчөө унагаж, өөрт нь ашиггүй мэдээллийн хэрэгслийг хааж, ардчиллын зарчмыг уландаа гишгэж, Тайваний ардчиллыг эвдсэн тул арлын дотоодын олон салбарынхан Ардчилсан дэвшилтэт нам Тайваний ардчиллыг хойш ухраасан гэсэн дүгнэлтийг аль хэдийн өгсөн. Үүний зэрэгцээ, Лай Чиндэ мэтийн хүмүүс “Тайванийг тусгаар тогтнуулах” байр сууриа бататгахыг оролдон, нэг Хятадын зарчим хийгээд “1992 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, үүнээс болж Тайваний гадаад үйл ажиллагааны орон зай улмаар багассан юм.

Дотоод гадаад харилцаа хүндрэлд орсон нөхцөлд Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид “Тайванийг дэлхий дахинд харуулах” хэмээн дур зоргоороо хөөрөгдөж, “Тайваний асуудлыг олон улсын асуудал болгох”-оор хуйвалдаж байна. Тэд голдуу хоёр арга барилд түшиглэж байна. Нэгд, Тайвань дэлхийн үйлдвэрлэлийн гинжин, нийлүүлэлтийн гинжинд туйлын чухал байр суурьтай хэмээн хөөрөгдөж, өөрийгөө дээш өргөх. Хоёрт, “ардчилал”-ын уран үг ашиглан Тайванийи түүхийг мушгин гуйвуулж, Тайваний хууль эрхзүйн статусыг бусниулж, олон улсын хамтын нийгэмлэгийг мэхлэн төөрөгдүүлэхийг зэхэж байна.

Эдгээр жилүүдэд олон улсад ийм нэгэн сөрөг урсгал бий болсон. АНУ нь “ардчиллаар эрх мэдлийг эсэргүүцэх” гэгч хуурамч үлгэр тарааж, “Ардчиллын дээд хэмжээний хурал” гэгчийг зохион бүлэг хуваасан сөргөлдөөн өдөөж, хувийн ашиг олохоор зэхэж байна. Ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид боломж завшаан хэмээн үзэж, “ардчиллын фракц”-ад орохоор арга бүхнээ шавхаж байгаа бөгөөд ингэснээр Тайвань тэр доороо “Дэлхийн Тайвань” болж өөрчлөгдөн, гаднын дэмжлэгийг олно хэмээн андуурч байна. Энэ бол хий хоосон мөрөөдөл юм.

Лай Чиндэ “5 дугаар сарын 20”-ны илтгэлдээ хоёр эргийг “харилцан харьяалагдахгүй” хэмээн илээр сурталчилж,“хоёр орны онол” гэгч шинэ зүйл сурталчилсан явдлыг нь эх газар болон арлын дотоодын олон нийт хатуу шүүмжлэв. Тайваний асуудлын түүхийн учир шалтгаан тов тодорхой, хоёр эргийнхэн нэг Хятад улсад харьяалагдах үнэн бодит байдал хийгээд одоогийн байдал тов тодорхой. Лай Чиндэ ямар хуурамч үгээр “Тайванийг тусгаар тогтнуулах” үзэл ойлголтоо чимсэн ч бодит үнэнийг мушгин гуйвуулж чадахгүй, хоёр эргийн харилцааны одоогийн байдлыг өөрчилж чадахгүй.

Хууль эрхзүйн хувьд авч үзвэл, “Каирын тунхаг”, “Потсдамын албан мэдэгдэл” зэрэг олон улсын хууль эрхзүйн хүчин бүхий багц баримт бичгүүдэд Хятад улс Тайваньд бүрэн эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Гаднын хүчин хөндлөнгийн оролцоо хийж эвдсэн зэрэг шалтгааны улмаас Тайваний хоолойн хоёр эргийнхэн хараахан нэгдэж чадаагүй боловч эх газар болон Тайвань бүгдээрээ нэг Хятад улсад харьяалагдах бодит үнэн ямагт өөрчлөгдөөгүй, Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ерөөс салж байгаагүй, салахыг зөвшөөрөхгүй юм.

1971 онд, НҮБ-ын ерөнхий ассамблейн 26-р чуулганд илт дийлэнхийн саналаар 2758-р тоот шийдвэр баталж, улс төр, хууль эрхзүй болон процессын хувьд Тайванийг багтаасан нийт Хятад улсын НҮБ дахь төлөөх эрхийн асуудлыг тууштай шийдвэрлэж, Хятад улсаас НҮБ дахь суудал бол цорын ганц, “Хоёр Хятад улс”, “Нэг Хятад, Нэг Тайвань”-ий асуудал оршихгүйг тодорхойлсон. Нэг Хятадын зарчим нь олон улсын хамтын нийгэмлэгийн түгээмэл нийтлэг ойлголт, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болсон. Нэг Хятадын зарчмын үндэс суурь дээр дэлхийн 183 улс орон Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. Сүүлийн өдрүүдэд олон орны засгийн газар, улс төрчид мэдэгдэл гаргаж, Нэг Хятадын зарчмыг журамлан сахихаа онцолж, Тайвань бол Хятад улсын салж болшгүй нэг хэсэг гэдгийг онцолж,“Тайванийг тусгаар тогтнуулах” ямарваа хагалан бутаргах ажиллагаа болон гаднын хүчин Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцох үйлдлийг эсэргүүцнэ гэцгээв. Энэ бол хүмүүсийн санал бодол, их чиг хандлага юм.

Тайвань бол Хятад улсын Тайвань, харин “Дэлхийн Тайвань”  биш. Лай Чиндэ мэтийн хүмүүс болон гаднын хүчин хэрхэн сүлбээлэн жүжиглэсэн ч Тайвань бол Хятад улсын нэг хэсэг гэдэг статус, бодит үнэнийг өөрчилж чадахгүй, Хятад улс нэгдэх түүхийн хандлагыг хориглож чадахгүй.“Тайванийг тусгаар тогтнуулах” бол гарцгүй мухар зам. Улс орныг хагалан бутаргах, үндэстний эрх ашгийг зарж буй тэдгээр хүмүүсийн хуурамч арга бааш олон улсын хамтын нийгэмлэгийг хууран мэхэлж чадахгүй.