Шинэ аргаар ургуулсан улаан лооль
2024-05-27 14:20:03
Share
Share this with Close
youtube WeChat

Таны харж байгаа улаан лооль жирийн юм биш. Эдгээрийг гадаа хөрсөнд биш хүлэмжинд агаарт ургуулсан нь онцлог. Шинэ эриний ийм улаан лооль тарихын тулд гурван давхар хүлэмжинд ухаалаг систем  ашиглан ургацын өсөлт бойжилт, ургах үйл явцын өөрчлөлт, орчны мэдээллийг цаг тухайд нь цуглуулдаг. Улаан лооль ургах тааламжтай орчны зохих үзүүлэлтүүд тогтоож өгнө. Ингэснээр тэдгээрийн өсөлтөд шаардлагатай дулаан, чийгшил, гэрэл, нүүрстөрөгчийн давхар исэл зэргийг тоон системээр хянадаг. Ийм нөхцөлд улаан лоолийг энгийн хүлэмжээс гурав дахин их ургац авах боломжтой. Боловсорч гүйцсэн улаан лоолийг робот хурааж түүнэ. Бээжингийн хөдөө аж ахуйн Жүнгуаньцүний ухаалаг хүнсний ногооны Пингү үйлдвэрийн хүлэмжинд улаан лоолийн суулгац суулгахаас эхлээд ургац хураах хүртэлх бүх үйл явцыг автоматчилсан байна.