Өндөр технологийн үйлдвэрлэл хурдацтай өссөөр байна
2024-05-28 10:53:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эдийн засгийн онцлох салбар болох тоног төхөөрөмж, өндөр технологийн үйлдвэрлэл хурдацтай өсөлтөө хадгалж байна. Дөрөвдүгээр сард 3D хэвлэх төхөөрөмжийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 50 гаруй хувиар, цахилгаан машин, нэгдсэн хэлхээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30 гаруй хувиар өссөн байна.

Хятад улс аж үйлдвэрийн салбарт өргөн хүрээнд тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, өргөн хэрэглээний барааны хуучныг шинээр солих худалдааны бодлого хэрэгжүүлж, зах зээлд илүү их орон зай гаргаж байна.