Үндэсний сансар судлалын газраас Чан-Э-6 хөлгийн сарны ар талд газардах үед авсан зургуудыг өнөөдөр нийтэллээ. Хиймэл дагуулаар ирүүлсэн зураг, тоо баримтыг газрын хэрэглээний системээр боловсруулсан юм.
Чан-Э-6 сарыг тандах төслийн дөрөв дэх шатны гол зорилго нь сарны ар талаас 2000 грамм дээж авч эх дэлхийд авчрах юм. Гүн давхарга руу өрөмдөх, хөрс малтах хоёр аргаар хөрсний дээж цуглуулсан байна.
Хатуулаг төмөр хийцтэй 2.5 метр урт өрөмдөгч нь гурван давхаргаас бүрддэг. Гадар давхарга нь эргэлдэн өрөмддөг багана. Түүний дотуур урт ууттай, өрөмдүүр багана сарны гадаргуунаас өрөмдлөгөөр суларсан сарны хөрс, чулуулаг давхаргын үртэс уутанд орно.
Хөрснөөс дээж авахад 3.7 метр сунгах боломжтой робот ашиглаж байна. 120 градусын хүрээнд сарны хөрснөөс олон удаа давтан дээж авдаг. Роботын нэг тал нь малтах үйлдэл хийж жижиг мөхлөгт чулуу шорооны дээж авдаг. Нөгөө тал хатуу хөрсийг нимгэн өрөмдөж дээж аваад битүү саванд хийдэг. Дээж авч дуусаад газардагч аппаратаас дээжтэй савыг салгаж битүү төхөөрөмжид савладаг байна.