Жалүнгийн дархан цаазтай бүс
2024-06-05 10:24:51
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Хармөрөн мужийн Жалүнгийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазат бүсэд хар далавчит ганзага шувуу үүрэндээ өндөгөө сахиж буй нь (2024 оны 6-р сарын 1-нд авсан гэрэл зураг)

Хятадын Хармөрөн мужийн баруун хэсэгт орших Жалүнгийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүс зуны эхэн сард ногоон өнгөөр хучигдаж, эргэн тойронд шувууд нисч, амьжиргааны хүчээр дүүрэн байна.

Тус бүс нь 210 мянган га талбай бүхий зэгс намаг давамгайлсан эх газрын намгархаг газар, усны экосистемийн байгалийн нөөц газар юм. Газарзүйн өвөрмөц байршил, намгархаг газрын экосистем нь Зүүн хойд Хятадын шувууны үржлийн газар болгожээ. 260 гаруй зүйлийн шувууд байдаг. Үүнээс 41 зүйл нь улсын хамгаалалтад орсон байдаг байна. Олон жилийн бүтээн байгуулалтын үр дүнд, Жалүнгийн үндэсний зэрэглэлийн байгалийн дархан цаазтай бүс олон улсын намгархаг газрын хамгаалалтын 16 амжилттай жишээний нэг болсон байна.