Цагаан хэрэмний хамгаалалт, нөхөн сэргээлт, аялал жуулчлал
2024-06-05 10:32:50
Share
Share this with Close
youtube WeChat

Цагаан хэрэм Хятадын 15 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотуудаар дамжин өнгөрдөг, цар хүрээ, эзлэх талбайн хэмжээгээр дэлхийд хамгийн том соёлын өв юм. Тиймээс цагаан хэрмийг соёл аялал жуулчлал, чансаатай хөгжлийн стратегитэй уялдуулан хамгаалж, хөгжүүлж, ашиглаж байна. 

Бээжингийн газар нутаг дээр цагаан хэрэмний үндсэн хэсэг, салаа хэрэм нийлээд 600 км байдаг. Үүнээс маш сайн хадгалагдсан, бүрэн бүтэн үлдсэн, харуулын цамхаг, хэрэмний шүд эвдрэл гэмтэл багатай хэсэг 100 орчим км байна. Бээжин хот 1984 оноос эхлэн цагаан хэрмийг хамгаалах ажил эхлүүлсэн бөгөөд Яньчин дүүргийн Шы Шя Цүнь тосгон цагаан хэрмийг хамгаалах сайн дурын холбоо байгуулжээ. 

Одоогоор Хятад даяар 6800 гаруй хүн цагаан хэрмийг хамгаалагчаар ажилладаг байна. Тэдний үндсэн ажил хог цэвэрлэх, орчныг хамгаалах, цагаан хэрмийн дагуу эргүүл хийх, зураг авч тэмдэглэх юм. 

2006 онд “Цагаан хэрмийг хамгаалах заалтууд” хууль дүрэм боловсруулан баталсан боловч зарим хүмүүс олон нийтэд нээгдээгүй бүсэд очдог. Ийм хүмүүст сануулах, нээгдээгүй газарт очихыг хориглох, тайлбарлах нь хэрэм хамгаалагчдын чухал ажил болдог. 

Яньчин дүүрэг дэх цагаан хэрмийн харагдах байдал янз бүр тул зөвхөн хамгаалагч хүмүүст найдаж орхилгүй хиймэл дагуулын Бэйдөү систем, дрон, ухаалаг тархи зэрэг технологи ашиглан цагаан хэрэмний хамгаалалтыг сайжруулж байна. Бээжингийн энэ дүүрэгт чулуу болон тоосгоор барьсан цагаан хэрэмний 88 хувийг хамгаалалтад авсан бөгөөд 2026 он гэхэд бүгдийг нөхөн сэргээх юм. 

Сүүлийн үед цагаан хэрэмний хамгаалалтын ажлыг тухайн нутгийн соёл аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж байна. 2020 онд Бартаат даваанаас ойр байдаг Шы Шя Цүнь үндэсний үзэсгэлэнт хөдөө нутгийн аялал жуулчлалын тосгоноор шалгарч, гэр буудал, хоолны газар, ресторан, кофе шоп, номын сангууд олныг барьжээ. Ингэснээр эрчимтэй хөгжиж, жилд 40 мянган жуулчин хүлээн авч, тосгоны иргэдийн хүн нэг бүрийн орлого 45 мянган юань давж байна.