Аяллын том хөлөг онгоц "Айда·Моду"
2024-06-07 20:02:00
Share
Share this with Close
youtube WeChat

6-р сарын 7-нд Хятадын бие даан үйлдвэрлэсэн анхны аяллын том хөлөг онгоц "Айда·Моду" буюу "Adora Magic City " Шанхай хотын Вусонкоу олон улсын аяллын боомтод зогсолоо. Энэ нь уг хөлөг онгоц энэ оны 1-р сарын 1-нд анхны аяллаа эхлүүлснээс хойших 37 дахь удаагийн аялал бөгөөд нийт жуулчдын тоо 150 мянгаас давсан байна.

Анхны аялалаас хойш бараг бүх аялалд 4700 орчим жуулчин байдаг. Хөлөг онгоцоор зорчих жуулчдын оргил үе тавдугаар сард тохиож, зарим аялалд бүр 5000 гаруй жуулчин ирсэн юм.

"Айда·Моду" аяллын хөлөг онгоц ажилласнаар тус салбарын зах зээлийг түлхүү хөгжүүлсэн байна. Холбогдох албаны хариуцлагатны танилцуулснаар, энэ он гарснаас хойш "Айда·Моду" зэрэг таван том аяллын хөлөг онгоц Шанхайн эх боомтод үйл ажиллагаа явуулж, хилээр нэвтэрсэн нийт жуулчдын тоо 516 мянгыг давжээ.