Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэх замууд
2024-06-12 15:50:59
Share
Share this with Close
youtube WeChat

Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь уламжлалт загвар, тогтолцоо, бүтэц удирдлагын талд шинэ шаардлага гаргасан тул хөгжлийн журмаар, бодит байдалд суурилан, орон нутгийн онцлогт нийцүүлж, шинэчлэлт хийж, нээлттэй байлгах замаар хэрэгжүүлэх боломжтой юм. 

Орон нутгийнхан шинжлэх ухаан технологийн инновацид түшиглэн, уламжлалт үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчилж, дэвшилтэт технологи ашигласан ногоон ухаалаг түвшинд үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Ингэснээр орчин үеийн үйлдвэрлэлийн тогтолцоо хурдацтай бүрдэж, шинэ ажил, шинэ загвар, шинэ хөдөлгөх хүч бий болж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний гол эх үүсвэр болж байна.

Шинжлэх ухаан технологийн инноваци, үйлдвэрлэлийн хөгжлийг дагаж, орон нутгийн онцлогт зохицсон шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч хөгжүүлэхийг баримталж байна. 

Ногоон хөгжил бол чансаатай хөгжлийн суурь. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүч нь ногоон үйлдвэрлэлийн хүч юм. Хятад улс Ши Жиньпиний дурдсан цэнгэг ус алтан эрдэнэ, цэцэгт уулс мөнгөн эрдэнэ үзлээр экологи тэргүүлэх ногоон хөгжлийн замыг баримталж, тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд гол нь шинжлэх ухаан технологид түшиглэх чиглэлээр ажиллаж байна. Шинжлэх ухаан технологийн ногоон инноваци ба тэргүүний ногоон технологийг хурдацтай ашиглаж, ногоон үйлдвэрлэл, ногоон үйлчилгээний салбарыг эрчимтэй хөгжүүлнэ. Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлж, ногоон үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээг бүрдүүлж, бохир хийн ялгарал багатай эдийн засгийн тогтолцоо бий болгохыг хичээж байна. 

Ногоон хөгжлийн хэлбэрт шилжих механизмыг улам сайжруулж, бодлогын дэмжлэг үзүүлж байна. Үүний зэрэгцээ ногоон эрүүл амьдралыг, түүнд тохирсон үйлдвэрлэлийн хэлбэрийг нийгэм даяар сурталчилж, гүнзгий шинэчлэлт хийж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлган, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчинтэй нийцсэн шинэ хэлбэрийн үйлдвэрлэлийн харилцаа бүрдүүлэхийг хичээж байгаа юм. 

Энэ чиглэлээр эдийн засаг, шинжлэх ухаан технологийн системд шинэчлэлт хийж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд саад тотгор болж байгаа зүйлсийг арилгаж, өндөр стандарттай зах зээлийн тогтолцоо бүрдүүлж, тэргүүний үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бүрэн ашиглана. 

Боловсролын салбарт шинэчлэлт хийж, шинжлэх ухаан технологийн хөгжлийн шинэ чиг хандлагын дагуу, их дээд сургуулийн хичээл сургалт, боловсон хүчин бэлтгэх загварт тохируулалт хийж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлэхэд шаардлагатай эрдэмтэн мэргэжилтнүүдийг яаралтай бэлтгэж байна. 

Тэрчлэн, шинжлэх ухаан судалгааны хүрээлэнд шинэчлэлт хийж, энэ салбарын журамд нийцсэн үндэсний хөгжил зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шинжлэх ухаан технологийн инновацийн тогтолцоо бий болгохыг чухалчилж байна. Үүнд орлогын хуваарилалтын механизмыг сайжруулж, шинжлэх ухаан технологийн бүтээмжтэй холбоотой хүчин зүйлүүдийн идэвхийг дайчилж, амьжиргааны хүчийг сэргээж, боловсон хүчний талаар улам нээлттэй бодлого хэрэгжүүлж, олон улсад өрсөлдөх хүчин чадал бүхий эрдэмтдийг татан оролцуулах тогтолцоо бий болгож, дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн татах нөхцөл бололцоо бүрдүүлэхээр хичээж байна.