Шанхайн кино наадам эхэллээ
2024-06-14 15:42:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв радио телевиз, Шанхай хотын захиргаа хамтран зохион байгуулж буй Шанхайн олон улсын 26 дахь кино наадам өнөөдөр /2024.06.14/ эхэллээ. Наадам 23-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ жил "Киноны хотхон" сэдвээр зарлагдаж, дэлхийн 105 улс, бүс нутгаас 3700 гаруй бүтээл бүртгүүлжээ. Сүүлийн шатанд шалгарч үлдсэн 29 улс, бүс нутгаас ирсэн 50 бүтээл Алтан цомын шагналын таван номинацид өрсөлдөх юм.