Шанхайд олон улсын кино наадам болж байна
2024-06-16 16:49:07
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр зургадугаар сарын 15-нд Хятадын Төв Радио телевиз, Шанхай хотын засгийн газар хамтран зохион байгуулсан Шанхайн олон улсын 26 дахь удаагийн кино наадмын нээлтийн ёслол Шанхайн театрт болж өнгөрлөө. 

ХКН-ын төв хорооны Суртал ухуулгын яамны орлогч сайд Хү Хэпин нээлтийн ёслолд оролцон кино наадмыг нээв. Шанхай хотын холбогдох удирдлага, ХТРТ-ийн орлогч захирал зэрэг зочид төлөөлөгчид уг арга хэмжээнд үг хэлжээ.

Кино наадам нь “Кино хот” уриан дор болж байгаа бөгөөд 105 улс орон, бүс нутгийн 3700 гаруй уран бүтээл өрсөлдөж, 29 улс орон, бүс нутгийн 50 уран бүтээл шагналд нэр дэвшив.