Өчигдөр, 16-ны өдрийн 13 цагийн байдлаар Эрээн боомтоор нэвтэрсэн зорчигчдын тоо 1 сая давж, энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оноос 103 хоногийн өмнө биелэсэн байна. Мөн найм хүртэл хүний суудалтай 132 мянган жижиг оврын машин хилээр орж гарсан байна.
Эрээнхот боомтын гаалийн бүрдүүлэлтийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний таван сард импорт экспортын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 8 сая 483 мянган тонн болж өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувь, импорт экспортын худалдааны хэмжээ 17 тэрбум 430 сая юаньд хүрч 5.5 хувиар өссөн байна.
2023 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн Эрээн боомт найм хүртэл суудалтай жижиг оврын тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлт хийх ажлыг туршилтаар эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Эрээн-Замын-Үүд боомт хооронд өдөрт 3000 гаруй хүн ийм жижиг тэргээр явж байгаа нь Хятад Монгол хоёр орны эдийн засаг, худалдааны хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаанд үр дүнтэй түлхэц өгч байна.