Эрээнээр нэвтрэх зорчигч, ачаа бараа нэмэгджээ
2024-06-17 11:03:07
Share
Share this with Close
youtube WeChat

Зургаадугаар сарын 16-ны байдлаар, Эрээн боомтоор 1 сая гаруй зорчигч орж гарч хил нэвтэрчээ. Нэг хоногт дээд тал нь 11125 зорчигч нэвтрүүлж байжээ. Эхний 5 сард 8 сая 483 мянган тонн бараа нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.3 хувь өссөн байна. Импорт, экспортын ачаа тавдугаар сард 1.8 сая тонн давж, нэг сарын дотор нэвтрүүлсэн ачааны хэмжээ дээд амжилт тогтоосон гэж  ӨМӨЗО-ны Эрээн Боомтын Статистик мэдээнд өгүүлжээ.

Эрээн боомт бол Хятад, Монгол хамгийн том  нээлттэй боомт төдийгүй  “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалт, Хятадын умардад нээлттэй хөгжих стратегийн чухал гарц юм. Найман хүний суудалтай тээврийн машиныг туршилтаар шуурхай шалган нэвтрүүлэх, 24 цагийн турш гаалийн бүрдүүлэлт хийх зэрэг таатай бодлого хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд Эрээн боомтоор нэвтрүүлэх жуулчдын тоо, ачаа барааны хэмжээ нэг дахин нэмэгдсэн байна.


Эрээн боомтоор Монгол улсын өдөр тутмын хэрэглээний бараа бүтэгдэхүүний 80 хувь, импортын хүнсний ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэгддэг. Зургаадугаар сарын 12-ны байдлаар авто замаар 100 мянга гаруй машиныг шалган нэвтрүүлсэн байна.