Гэрэл чийдэнгийн "вант улс" Шилихэ
2024-06-18 10:19:15
Share
Share this with Close
youtube WeChat

Шилихэ бол гэрэл чийдэнгийн төрөлжсөн хотхон юм. Энүүхэндээ гэхэд энэ чиглэлээрээ "вант улс" гэсэн үг. Бээжингийн гэр ахуй, барилгын материалын алдартай худалдааны гудамж Шилихэгийн төвд байдаг. Том хэмжээтэй энэ хотхон нь гэрэлтүүлгийн олон брэнд нэг дор байдаг, төрөл бүрийн зориулалттай бүтээгдэхүүний иж бүрэн сонголттой, өндөр чанартай үйлчилгээ бүхий мэргэжлийн, гэрэлтүүлгийн төрөлжсөн том дэлгүүр юм. Шилихэ 2000 оны есдүгээр сард нээгдэж, 20 гаруй жил өргөн олон хэрэглэгчдийн талархлыг хүлээж, Хятадын гэрэлтүүлгийн салбарын жишиг компани болсон байна.

Хотхон 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 500 орчим компани, 4000 гаруй ажилтантай. Шилихэ гэрэл чийдэнгийн хотхоны хаяг, Бээжин хотын Чаоян дүүргийн Даянфан гудамжийн ойролцоо, метроны 10-р шугамын Шилихэ өртөөнөөс хүрэх боломжтой.