Шар мөрний булан тохой газрын цөлжилттэй тэмцэж байна
2024-06-19 12:51:38
Share
Share this with Close
youtube WeChat

Он гарсаар Өвөр Монгол Умардын ойн хамгаалалтын төсөл амжилттай хэрэгжиж, Шар мөрний булан тохой газарт 340 мянган га талбайд цөлжилтийн эсрэг нөхөн сэргэлт хийж, жилийн зорилтын 67 хувийг биелүүлжээ.

Шар мөрний "几" хэлбэртэй тохойрсон газар нь Хятадын хойд, Баруун хойд бүсийг дамнаж, Бээжин-Тяньжин-Хэбэй мужид нөлөөлж буй элсэн шуурганы гол эх үүсвэр төдийгүй дайран өнгөрөх газар болж байдаг. Өвөр Монголын 7 аймаг хот, 35 хошуу сянь энэхүү бүсэд хамрагдаж, 15 сая га талбай бүхий цөлжсөн нутаг нь ноцтой зэрэглэлд багтаж, экологийн бүтээн байгуулалтын гол талбар болсон юм.

Өвөр Монгол муж хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, ойн болон бэлчээрийн дэвшилтэт механик тоног төхөөрөмжийн судалгаа, боловсруулалтыг эрчимжүүлж, хэрэглээг өргөжүүлэн, өвс үржүүлгийн баазыг дэмжих тусгай санхүүжилт хийсэн байна.

Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, шинэ эрчим хүчний бүтээн байгуулалтыг ахиулахын тулд салхины эрчим хүч, нарны зайн төслүүдийг хэрэгжүүлж, цөлжилттэй тэмцэх ажилд идэвхийлэн оролцож буй тариаланч, малчдын цалин орлогыг үр дүнтэй нэмэгдүүлж байна.