Тэнгэрийн индранил-Хөхнуур, Тэнгэрийн толь-Чака нуур, Дорнын Швейцарь-Циляний тал нутаг... Интернет хэрэглэгчдийн жагсаалтад "заавал очих ёстой" газраар нэрлэгдсэн эдгээр үзэмжит газар Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужид бий.
Хөхнуур муж бол Хятадын хамгийн том давст нуур Хөх нуураар нэрлэгдсэн байна. Далайн төвшнөөс дээш дунджаар 4058 метр өндөрт өргөгдсөн байдаг. Хөх мөрөн, Шар мөрөн, Ланьцан мөрөн эндээс эх авч, "Хятадын усан ундарга" гэж нэрлэгддэг байна.