Зохиогчийн эрхийн бага хурал Бээжинд болов
2024-06-20 10:04:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын төв радио телевизийн 2024 оны зохиогчийн эрхийн хурал буюу Парисын олимпийн наадмын зохиогчийн эрхийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурах арга хэмжээ өчигдөр, 19-нд Бээжинд боллоо.

Парис-2024 олимпийн наадмын зохиогчийн эрхийн талаар тохиролцоонд хүрэхийн тулд ХТРТ Мигү соёл технологийн компани, Дөү-ин групп, Бээжин Куай Шөү /kwai/ технологийн компани, Тэнсент групп зэрэг компаниудтай гэрээ байгуулж, Парисын олимпыг сурвалжлах, дамжуулах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд таатай боломж бүрдүүлэх юм байна. 

Хятадын төв радио телевизийн 2024-2025 оны "100 хүн, 1000 бүтээл" хамтын ажиллагааны төлөвлөгөөг мөн өдөр эхлүүллээ. Энэ нь зохиогчийн эрхийн олон талт хөгжлийг ХТРТ-ийн IP матрицын хүрээнд хийж, дижитал нэгдсэн мэдээллийн хэрэгслийн эрин үеийн шинэлэг харилцаа холбооны хөгжлийн давуу тал, платформын давуу тал, нөөцийн давуу талыг бүрэн ашиглаж, Хятадын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэчлэлийг ахиулахын тулд хийж буй эрэлхийлэл юм.