Үзэгчдийн таашаалд нийцсэн “Миний Алтай”
2024-06-21 15:54:49
Share
Share this with Close
youtube WeChat

Шиньжяны зохиолч Ли Жуаны ижил нэртэй "Миний Алтай" эсээнээс сэдэвлэн найруулсан "Миний Алтай" богино хэмжээний кино Хятадын телевизийн олон сувгаар гарч, үзэгчдийн талархал хүлээж байна. Киноны кадр болгон давтагдашүгүй. Үзэсгэлэнт сайхан зураг авалт, энгүүн хэрнээ шинэлэг ахуй орчин, амьдрахуй оршихуйн философи нь хүмүүст өндрөөр үнэлэгдэж, Хятадын дотоодын телевизийн жүжгүүдийг үзэлтээрээ тэргүүлж байна. Уг кино гарснаар Алтай нутаг дэлхийн олон мянган жуулчид зорьж ирдэг аялал жуулчлалын заавал үзэх газруудын нэг болжээ.

“Миний Алтай” кинонд Алтай нутгийн үзэсгэлэнт байгаль, соёл урлагийг шинээр нээж, таниулсан юм. Кино дэлгэцээр гарсан 20 хоногийн дотор Алтай нутагт 2.86 сая жуулчин зорин очиж, өмнөх оны мөн үеэс 42.05 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын орлого 77.98 хувиар өсжээ.