Тайванийг тусгаарлах хүчнийг шийтгэх чухал баримт бичиг нийтэлжээ
2024-06-22 21:35:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс зургаадугаар сарын 21-нд Тайвантай холбоотой хууль эрх зүйн баримт бичиг нийтэлсэн нь олон улсын анхаарлыг татжээ. Мөн өдөр "Тайванийг тусгаарлах”-аар оролдож буй этгээдийн улс орноо хагалан бутаргах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн дагуу шийтгэх тухай санал"-ыг Хятадын Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, Нийгмийг аюулаас хамгаалах яам, Үндэсний аюулгүй байдлын яам, Хууль зүйн яам хамтран гаргасан юм. Энэ нь Хятад улсын хувьд Тайванийг тусгаарлах хүчний эсрэг авч буй хамаг хатуу бодлогын нэг байж, Тайванийг тусгаарлах үйлдлийг хориглож, үндэснийхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилготой хэмээн олон улсынхан үзжээ. 

Тайван бол Хятад улсын салшгүй хэсэг учраас "Тайванийг тусгаарлах хүчин ямар нэгэн нэрээр, эсвэл ямар нэгэн арга барилаар Тайванийг Хятад улсаас тусгаарлах гэсэн бүх үйлдлийг Хятадын Төв засгийн газар хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Тайванийг тусгаарлах хүчний улс орноо хагалан бутаргах үйлдлийг хуулийн дагуу залхаан шийтгэх нь хууль ёсонд бүрэн нийцэж байна. Энэ нь Хятад улсын үндэсний бүрэн эрхээ хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байлаа хамгаалахад зайлшгүй шаардагдах авах арга хэмжээ юм. 

Шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр тогтоол нь Хятадын хууль эрх зүй шударга, хүмүүнлэг байдлыг хослуулан ашиглаж байгааг бүрэн харуулж байна. Тайваний нэгэн судлаачийн хэлснээр, уг тогтоолыг хэрэгжүүлэх нь Хятадын эх газраас Тайванийг тусгаарлах хүчинд өгч буй хатуу чанга тохио бөгөөд “Тайванийг тусгаарлах” үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт хүчтэй зарлаж байгаа хэрэг болно.

 

Хэсэг хугацааны турш, Тайванийг тусгаарлах гэсэн маш цөөн тооны хүчин улс орноо хагалан бутаргах үйлдэл хийж, Тайваний тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж, улмаар хоёр эргийн хамтын ашиг сонирхол, Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхлыг хохироосоор ирсэн юм. Тайванийг тусгаарлах гэсэн үг яриа, үйлдлийг бид хэзээ ч тэвчихгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж Хятадын эх газраас аль эрт мэдэгдэж байсан. Уг баримт бичгийг нийтэлсэн нь Тайванийг тусгаарлах үйлдэл, гаднын хүчний оролцоог эсэргүүцэж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах гэсэн Хятадын эх газрын шийдэмгий зориг, хүчин чадлыг бүрэн харуулж байна. 

Уг баримт бичиг нь зөвхөн цөөн тооны Тайванийг тусгаарлах хүчинд чиглүүлж байхаас биш Тайваний нийт ахан дүүст чиглэхгүй юм. Тайванийг тусгаарлах оролдлого нь Тайванийг тайван бус байдалд аваачиж, иргэдийн ашиг сонирхлыг хохироох хамгийн үндсэн шалтгаан болж байгааг уг бичиг баримтыг нийтлэхээр дамжуулан Тайваний ахан дүүст ойлгуулахыг хүсжээ. Тайванийг тусгаарлах гэсэн гэмт үйлдлийг хуулийн дагуу шийтгэж байж Тайваний иргэд хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийн үр шимийг сайн хүртэх болно. Нөгөө утгаараа дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж буй хариуцлагатай үйл ажиллагаа болно. 

Тайваний өнөөгийн эрх баригчид “Америкт түшиглэн Тайванийг тусгаарлуулах”-ыг оролдож байгаагийн уршгаар Тайваний нөхцөл байдал сүүлийн үе улам хурцдаж байна. Америкийн хэсэг бүрэг улс төрч харин энэ байдлыг ашиглан “Тайванаар Хятадыг хязгаарлах”-ыг зэхэж байна. Иймд Тайванийг тусгаарлуулах хүчин, ялангуяа гадаадын хүчинтэй нийлж Тайванийг тусгаарлуулах оролдлого хийж байгаа этгээд, “Тайванийг” ашиглан Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцож буй гадаадын хүчинд уг баримт бичгийг нийтлэхээр дамжуулан хүчтэй сэрэмжлүүлэг өгч байгаа юм.