Хятад улсыг та хэр ойлгох вэ?
2024-07-01 16:33:38
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-д визгүй зорчих орны тоо нэмэгдэх, 72/144 цаг визгүй дамжин өнгөрөх бодлого хэрэгжисний улмаас Хятадын хотуудыг зорьж аялах гадаадын жуулчын тоо эрс нэмэгдэх болов. Олон нийтийн сүлжээнд #China Travel, #Хятад 144 цаг аялах гэсэн шошготой бичлэгүүд ихээр цацагдах болж, блогчдын "Хятадад аялсан" бичлэгүүд нь хандалт их авдаг болоод байна. 

Хэрэв та Хятадад аялдаг бол, Хятад улсыг сонирхдог бол дараах асуултад хариулж, өөрийнхөө зураг, бичлэгийг ирүүлж манай санал асуулгад хамрагдаарай. 

Асуулт 1: Та Хятад улсад аялж байсан уу, Хятад улсын талаар та ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Ойрын хугацаанд Хятадад аялах төлөвлөгөө байгаа юу? Хятад улстай танилцсан түүхээсээ хуваалцана уу? 

Асуулт 2: Хятад улс сүүлийн жилүүдэд гадаадын иргэд Хятадад аялахад нь дэмжлэг үзүүлэх бодлогыг байнга хэрэгжүүлж байна. Хятадад ажиллаж амьдарч байсан сэтгэгэдлээсээ хуваалцана уу? 

Асуулт 3: Өөрчлөлт нээлт нь орчин үеийн Хятад улсын амжилтын чухал эрдэнэ юм. Ялангуяа 2013 оноос хойш Хятад улс өөрчлөлтийн үе шатыг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, соёл, нийгэм, экологи зэрэг олон салбарт өөрчлөлт шинэчлэлтийг тасралтгүй ахиулж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын томоохон өөрчлөлт гэвэл та юуг нэрлэх вэ? 

Асуулт 4: 7-р сарын 15-наас 18-ны хооронд Хятадын Коммунист Нам нэгэн чухал хурал хуралдуулж, өөрчлөлт шинэчлэлийг иж бүрэн гүнзгийрүүлэх, Хятад маягийн орчин үеийн байгуулалтыг ахиулах асуудлыг хэлэлцэнэ. Хятад улс иж бүрэн гүнзгий өөрчлөлтийг Хятад маягийн шинэчлэлийн үндсэн хөдөлгөгч хүч болгодог. Энэ талаар юу хэлмээр байна? Та өөрийн улс орныхоо орчин үеийн өөрчлөлтөд ямар хүлээлттэй байдаг вэ?