Кофе уух нь хүнийг залуужуулна
2024-07-01 14:41:38
Share
Share this with Close
youtube WeChat

Цай, кофе тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тустай болохыг олон судалгааны дүн нотолж байна. 

Кофе тогтмол хэрэглэх нь нүүрний арьс хөгшрөх эрсдэлийг үр дүнтэй бууруулж чадна хэмээх судалгааны дүнгээ Бээжингийн Шехэ анагаахын дээд сургуулийн судлаачид 2024 онд “Гоо сайхан арьс судлалын сэтгүүл”-д нийтэллээ. 

Судалгаанд 45~65 насны 16 мянга гаруй оролцогч хамруулж, тэдний нүүрний арьсны хөгшрөлтийн тоон өгөгдлийг цуглуулжээ. Цай, кофе, спирттэй ундаа, чихэрлэг ундаа хэрэглэгчид болон тэдний нүүрний арьсанд үзүүлсэн нөлөөг судалсны дүнд харуулснаар, зөвхөн кофе нь нүүрний арьсны хөгшрөлтийн эрсдэлийг бууруулах бөгөөд кофе хэрэглэснээр нүүрний хөгшрөлтийг 15 хувиар бууралдгийг нотолжээ. Бусад гурван төрлийн ундаа нь нүүрний хөгшрөлттэй холбоогүй дүн гарсан байна. 

Кофе хэрэглэх нь хүний арьсыг гэрлээс хамгаалж, толбыг багасгах боломжтой болохыг нотолсон дүнг 2014 онд “Олон улсын арьс судлалын сэтгүүл”-д мөн нийтэлж байсан юм. 

Кофе, цай хэрэглэх нь сэтгэцийн хомстол, цус харвах эрсдэлийг бууруулах бөгөөд цай, кофе хоёрыг хэрэглэх нь илүү сайн үйлчилдэг болохыг нотолсон дүнгээ 2021 онд Тяньжиний анагаахын их сургуулийн судлаачид “PLOS Medicine”-д нийтэлж байжээ.

Ерөнхийдөө өдөрт 210~400 миллиграмм буюу 1~3 аяга кофе, 12 грамм буюу 3~4 аяга цай уух нь хамгаас тохиромжтой хэмжээ бөгөөд нойргүйдлээс зайлсхийхийн тулд 15:00 цагаас өмнө, чадвал үдээс өмнө хэрэглэхийг судлаачид зөвлөж байна.