“Шанхайн үзэл баримтлал”-ыг дээд хэмжээгээр үнэлж байна
2024-07-02 23:16:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төв Радио Телевизийн CGTN-аас дэлхийн орнуудын интернет хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын зонхилох нь 20 гаруй жилийн хөгжлийн үр дүнд ШХАБ бүс нутгийн аюулгүй байдлын сахин хамгаалагч, хамтын ажиллагааны гүүр, найрамдал, нөхөрлөлийн хэлхээ холбоо болсон гэж ерөнхийд нь дүгнэжээ.

Судалгаанд оролцогчдын 82.8 хувь нь ШХАБ дэлхийн хөгжиж буй орнуудын өмнөөс идэвхтэй үг хэлж, олон улсын илүү тэгш, үндэслэлтэй дэг журам тогтооход тус дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

ШХАБ нь Евразийн бүс нутаг, дэлхийн засаглалын бүтээлч хүчин болсны хувьд "харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш байх, зөвлөлдөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрэлхийлэх" "Шанхайн үзэл баримтлал"-ыг ямагт тууштай баримталж, хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бий болгосоор ирсэн. Судалгаанд оролцогчдын 92.7 хувь нь "Шанхайн үзэл баримтлал”-ыг хүлээн зөвшөөрч, энэхүү үзэл баримтлал нь шинэ   хэлбэрийн олон улсын харилцааны бүтээн байгуулалтыг дэмжих жишиг гэж үзэж байна. Мөн 83.9 хувийн хүмүүс нь ШХАБ-д Хятад улсын нөлөөлөх хүчнийг үнэлж,  тус байгууллагын механизмын бүтээн байгуулалтад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн гэв. 

Санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэлний сайтаар нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 13 мянга 527 хүн санал хураалтад оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.