Энэтхэгт шахцалдсаны улмаас олон хүн амиа алдав
2024-07-02 21:20:56
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 2-ны үдээс хойш Энэтхэгийн Уттар-Прадеш мужид болсон шашны арга хэмжээний үеэр олон хүн цугларсны улмаас шахцалдан, хүмүүс дарагдаж, 122 хүн амиа алдсан хэрэг гарсныг ХТРТ-ийн сэтгүүлч мэдээлжээ.  

Энэхүү шашны арга хэмжээнд 20 мянга гаруй хүн оролцсон юм. Амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэсэн мэдээлэл байна.