Хиймэл оюун ухааны чадавхыг бэхжүүлэх тухай тогтоолын талаар танилцуулав
2024-07-02 17:41:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Хятад улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганд "Хиймэл оюун ухааны чадавхыг бэхжүүлэх тухай олон улсын хамтын ажиллагаа"-ны тогтоолыг санал болголоо. Үүнийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей саяхан санал оруулан баталсан гэж мэдээнд дурджээ. Хэвлэлийн төлөөлөгч тогтоолын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Мао Нин: өчигдөр, 7-р сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78-р чуулган зөвшилцсөний дагуу Хятадын дэвшүүлсэн "Хиймэл оюун ухааны чадавхыг бэхжүүлэх тухай олон улсын хамтын ажиллагаа"-ны тогтоолыг баталлаа. Энэ нь хиймэл оюун ухааны чадавхыг бэхжүүлэх талаар олон улсын нийтлэг ойлголтыг бүрэн харуулж байна. Мөн эв нэгдэл, хамтын ажиллагаагаар дамжуулан чадавхыг бэхжүүлэх, ялгаа зөрөөгөө багасгах талуудын улс төрийн эрэл хүслийг харуулж байна. Хятад улс энэ боломжийг ашиглан олон улсын хамтын нийгэмлэгтэй солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, тогтоолын хэрэгжилтийг ахиулж, НҮБ-ын хүрээнд холбогдох улс орнуудын чадавхыг хөгжүүлэхэд нь тусалж, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтдаа бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.