Бүх зорилгодоо хүрэх хүртэл гал зогсоохгүй гэж Израилийн ерөнхий сайд хэлэв
2024-07-03 15:31:55
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед Израилийн засгийн газар болон цэргийнхний хоорондын санал зөрөлдөөн олон нийтэд ил болж байна. Орон нутгийн цагаар 7-р сарын 2-нд, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху Израилийн цэргийн албан тушаалтнуудын мэдэгдлийг няцаасан мэдэгдэл хийж, Израиль "бүх зорилгодоо хүрээгүй тохиолдолд гал зогсоохгүй" гэдгийг дахин мэдэгдэв.

Мөн өдөр хийсэн мэдэгдэлдээ Беньямин Нетаньяху "Нью Йорк Таймс" сонины өмнө нь нийтэлсэн мэдээллийг шүүмжилсэн байна. Тус тайланд нэрээ нууцалсан Израилийн олон цэргийн албан тушаалтны хэлснийг иш татан, Израиль бүх зорилгодоо хүрэхгүйгээр ХАМАС-тай гал зогсоох хэлэлцээр байгуулахад бэлэн байна гэсний зэрэгцээ гал зогсоох нь хоригдлуудыг суллуулах "хамгийн сайн арга зам" гэж хэлжээ.

Сүүлийн үед Израилийн засгийн газар болон цэргийнхний хоорондын санал зөрөлдөөн олон нийтэд ил болж байна. Энэ сарын 1-нд Израиль улс Шифа эмнэлгийн дарга Мохаммад Абу Салмия зэрэг 55 палестин хоригдлыг сулласан. Энэ алхам нь Израилийн засгийн газрын дотоодод шуугиан тарьж, засгийн газрын олон өндөр албан тушаалтнууд болон Израилийн цэргийнхэн бие биенээ буруутгажээ. Беньямин Нетаньяху үүнд туйлын дургүйцсэн бөгөөд Мохаммад Абу Салмияаг сулласан нь Израилийн засгийн газрын бодлого боловсруулагчид болон аюулгүй байдлын байгууллагын дарга нарын хийсэн мэдээлэлгүй шийдвэр гэж мэдэгджээ.