Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж чадаагүйн шалтгааныг олох ёстой
2024-07-03 09:43:50
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 2-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Газын бүсийн нөхцөл байдал, ялангуяа Аюулгүйн зөвлөлийн 2720 тоот тогтоолын агуулгыг хэрэгжүүлэх тухай хурал хуралдууллаа. НҮБ-ын Газын хүмүүнлэг, сэргээн босголтын асуудал хариуцсан тусгай зохицуулагч Кааг оролцож, өөрийн хариуцаж байгаа ажлын талаарх тайлангаа танилцуулжээ. 

Хурлын үеэр Хятадын төлөөлөгч хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг бодитоор хэрэгжүүлж чадаагүйн шалтгааныг эрэн гаргаж, Газын бүсэд даруй гал зогсоохыг уриалж байна гэжээ. 

Кааг хэлэхдээ, өнгөрсөн 5-р сараас Израиль Рафахад цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш Газын бүс руу нэвтрэх хүмүүнлэгийн эд материалын хэмжээ хурдацтай буурсан. Тэрээр Рафах боомт 7-р сарын дундуур дахин нээхийг найдаж байгаагаа илэрхийлээд, талууд Газын бүсэд мөргөлдөөнийг бууруулах үр дүнтэй, найдвартай, урьдчилан төсөөлөл өгч чадах зохицуулалтын системийг бий болгож, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд хангалтай түлш шатахууны нөөц байх ёстой гэжээ. 

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Фү Цүнь хэлэхдээ, Газын бүсэд болсон хүмүүнлэгийн гамшиг нь олон улсын эрх зүй болон олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн үндсэн зарчмыг ноцтой зөрчиж байгаа юм. Рафах боомт Израилийн цэргийн үйл ажиллагааны улмаас хоёр сарын турш хаагдсанаас болж хүмүүнлэгийн эд бараа дүүрэн ачсан олон мянган машин урт цуваа болж дараалал үүсгэхээс аргагүй болсон. Иймд Израилийн тал олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн дийлэнх дуу хоолойг сонсож, хүмүүнлэгийн эд барааг түргэн шуурхай, аюулгүй, иж бүрнээр нь Газын бүсэд хүргүүлэн өгөхийг Хятад улс уриалж байна гэжээ.