"Шэньжөү-18" хөлгийн сансрын нисгэгчид ойрын өдрүүдэд задгай сансарт гарч ажиллана
2024-07-03 09:46:52
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Сэтгүүлчид 2-ны өдөр Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн төслийн албанаас мэдээлснээр, "Шэньжөү-18" сансрын хөлгийн нисгэгчийн багийнхан ойрын хугацаанд боломжтой үеийг сонгож бүхээгээс гарах хоёр дахь удаагийн ажиллагаа явуулах болно.

5-р сарын 28-нд "Шэньжөү-18" хөлгийн сансрын нисгэгчдийн багийнхан бүхээгээс гарах анхны үйл ажиллагаагаа амжилттай дуусгаснаас хойш сансрын станцын туршилтын хайрцаг болон эд ангиудын суурилуулалтыг засварлаж, сансрын станцын бүхээгийн орчныг хянаж, хоёр дахь удаа бүхээгээс гарах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хийжээ. Материал судлал, сансар судлалын шинжлэх ухаан, сансрын анагаах ухаан болон бусад салбар дахь практик туршилтын төслүүд тогтвортой хөгжиж байна.

Одоогийн байдлаар "Шэньжөү-18" хөлгийн сансрын нисгэгчдийн багийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сансрын станцын нэгдсэн цогцолбор тогтвортой ажиллаж байна. Ойрын хугацаанд боломжтой үеийг сонгож хоёр дахь удаагаа бүхээгээс задгай сансарт гарч ажиллах юм.