Ши Жиньпин Киргизийн Ерөнхийлөгч Садр Нургозоевич Запаровтой уулзав
2024-07-03 22:53:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 7-р сарын 3-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад Киргизийн ерөнхийлөгч Садр Нургозоевич Запаровтой уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн оны 5-р сард бид Ши-Ань хотод үр дүнтэй хэлэлцээ хийж, Хятад Киргизийн харилцаа, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааны талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн. Жил гаруйн хугацаанд эдгээр зөвшилцөл үр дүнтэй хэрэгжиж байна. Тогтвортой, хөгжиж буй Киргиз улсыг Хятад улс харж байгаадаа баяртай байна. Ноён ерөнхийлөгчийн удирдлага дор Киргиз үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд үндэсний нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг тууштай дэмжинэ. Киргизийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг оролдох аливаа хүчнийг тууштай эсэргүүцнэ. Бид Киргиз улстай гар нийлэн урагшилж, хөгжлийн стратегийг гүнзгийрүүлэн, төрийн удирдлагын туршлага солилцоог өргөжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байна.