Америк Сирийн баялгийг булаан дээрэмдэхээ болих ёстой
2024-07-03 16:33:23
Share
Share this with Close
youtube WeChat

7-р сарын 3-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин даргалж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулжээ. 

Сэтгүүлчээс “Саяхан ХТРТ-ын гаргасан санал асуулгад харуулснаар, Сирид байрлаж буй Америкийн цэргүүд тус оронд хууль бусаар өдөр бүр 10 гаруй ачааны машинаар улаан буудай тээвэрлэж, хилээр гаргаж байна. Хууль бусаар хил давуулахыг нуун дарагдуулахын үүднээс зам дагуух хяналтын цэгээр өнгөрч буй хүмүүсийн гар утсыг нэг нэгээр нь шалгаж, гэрэл зураг алдагдахаас зайлсхийсэн гэлээ. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч ямар байр суурьтай вэ гэж ” Мао Нингээс асуужээ. 

Мао Нин хэлэхдээ, Сири өмнө нь улаан буудай экспортлогч орон байсан. Гэхдээ одоо хүн амын 55 орчим хувь нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгараад байна, Америк энэ байдалд ихэнх хариуцлага үүрэх ёстой гэжээ. Америкийн тал терроризмтой тэмцэх нэрийг ашиглан бусад орны баялгийг булаахыг оролдож байна. Мөн хүний эрхийн аюулгүй байдал гэгчийг байнга дурдаж байгаа ч бусад орны иргэдийн оршин тогтнох, амь насны эрхэнд заналхийлж байна. Улмаар ардчиллын эрх чөлөөг хамгаалах нэрээр хүмүүнлэгийн хямрал үүсгэсээр байна. Иймд Америкийн тал Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, хууль бусаар Сирид цэргээ байршуулж буй ажиллагаагаа даруй зогсоож, Сирийн үндэсний баялгийг булаан дээрэмдэхээ больж, Сирийн иргэдэд учруулсан хохирлоо бодит үйлдлээрээ нөхөх ёстой гэжээ.