Хятад, ШХАБ-ын үндэсний хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалт Астанад боллоо
2024-07-03 20:04:55
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 24-р хурал болох гэж буйг тохиолдуулан долдугаар сарын 3-ны өдөр Астана хотод Хятадын Төв радио телевизээс зохион байгуулсан Хятад, ШХАБ-ын үндэсний хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалт болов. ШХАБ-ын гишүүн орнуудын засгийн газрын албаны хүмүүс, гол гол хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагатан нар "Хэвлэл мэдээллийн хүчийг нэгтгэж, Шанхайн үзэл санаа"-г сурталчлах сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцэж, Хятад, ШХАБ-ын орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг салбарын ололт амжилтыг өндрөөр үнэлжээ. Ирээдүйд хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, ШХАБ-ын хувь заяаны нэн нягт цогц нэгдлийг байгуулахын төлөө хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. 

ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, ШХАБ бол бие биедээ эрх тэгш, нээлттэй, хүртээмжтэй, эв нэгдэлтэй байдаг том гэр бүл төдийгүй баялаг нөөцтэй, дэлхий даяар хуваалцах хамтын ажиллагааны томоохон платформ юм. Улс орнуудын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үйл явцад, хэвлэл мэдээлэл нь чухал дамжуулагч, дайчлагч, тэмдэглэгч юм. Үүний тулд гурван санал дэвшүүлж байна: Нэгд, хэвлэл мэдээллийн сурталчилгааг шинэчилж, ард түмнийг холбосон ШХАБ-ын үйл явдлыг  хамтдаа танилцуулах. Хоёрт, хэвлэл мэдээллийн хариуцлагаа хүлээж, шударга, бодитой, эерэг,  олон нийтийн санаа бодлын эрүүл экологийг хамтдаа байгуула. Гуравт, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, ШХАБ-ын орнуудын хэвлэл мэдээллийн солилцоо, харилцан суралцах үйл ажиллагааг хамтдаа ахиулах ёстой гэв.