Хөндлөнгөөс бусдын хамтын ажиллагааг харлуулахыг яасан ч хүлээн зөвшөөрөхгүй
2024-07-03 17:49:38
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Стратеги болон олон улсын судалгааны төв 7 дугаар сарын 1-нд нийтэлсэн тайландаа, Хятад улс Кубд тандан чагнах 4 станц ажиллуулсан байж болзошгүй гэсэн бол Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Ведант Пател хэлэхдээ, Америкийн тал энэ талаар нягт анхаарал хандуулж байгаа бөгөөд шаардлагатай үед зохих арга хэмжээ авах болно гэжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 7 дугаар сарын 3-нд хэлэхдээ, "Хятадын цэргийн бааз" гэдэг ямар ч ор үндэсгүй зүйл, Америкаас Бразилд суугаа элчин сайдын яам ч бараг ийм мэдээлэлд итгэхгүй. Хятад , Куб бол сайн найз, сайн анд байж, хоёр орны харилцаа бол хөгжиж буй орнуудын хоорондын үнэнч бөгөөд харилцан туслалцсан харилцааны үлгэр жишээ юм. Хятад, Кубын хамтын ажиллагаа голч шударга, ил тод бөгөөд ямар ч гуравдагч талд чиглээгүй. Тиймээс гуравдагч орны санаатай харлуулагд хүлцэхгүй. Америкийн Стратеги болон олон улсын судалгааны төвийн эл тайланд дурдсан Гуантанамо гэдэг нь харин ч Америк Кубын дотоодод бараг хагас зууны турш бүдүүлэг оролцоо хийсний бодит гэрч гэжээ.