Ши Жиньпин Шавкат Мирзиёев нар уулзав
2024-07-03 22:45:43
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астана хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохын өмнө Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ оны нэгдүгээр сард та Хятадад амжилттай төрийн айлчлал хийж, бид Хятад, Узбекистаны харилцааг шинэ эриний бүх цагт хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд ахиулж, илүү өндөр гараанаас Хятад Узбекистаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулж, хоёр талын харилцааны хөгжлийг шинэ үе шатанд гаргахаар санал нэгтэй шийдсэн билээ.

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна. Бид Хятад маягийн шинэчлэлийг эрчимтэй ахиулж байна. Эрхэм танай улс ч "Узбекистан-2030" стратегийг бүх талаар урагшлуулж байна. Бидний зорилго асар том бөгөөд энгийн байж, ард түмнээ илүү сайн сайхан амьдруулахын төлөө юм.  Узбекистаны талтай хамтран ажиллаж, улс орныхоо хувь заяа, ард түмний сайн сайхны төлөө хоёр орны харилцааны өндөр чанартай хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж Ши Жиньпин онцоллоо.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад улс Узбекистаны үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдлыг хамгаалахад тууштай дэмжлэг үзүүлж, Узбекистаны үүрдийн найдвартай анд, түнш байх болно гэв.