Беларусийг мөргөлдөөнд татан оруулахыг зөвшөөрөхгүй
2024-07-03 20:01:43
Share
Share this with Close
youtube WeChat

Беларусийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко орон нутгийн цагаар 7-р сарын 2-ны өдөр хэлэхдээ, НАТО Украин дахь мөргөлдөөнийг зогсоохыг хүсэхгүй байгаа бөгөөд Беларусийг татан оруулахыг оролдож байна. Иймэрхүү байдал бий болохыг тэрээр зөвшөөрөхгүй гэв.

Лукашенко цааш нь хэлэхдээ, Беларусь улс ямар ч цэргийн ажиллагаанд оролцохыг хүсэхгүй, мөн хилийн бүс нутагт ямар нэгэн мөргөлдөөн гарахыг зөвшөөрөхгүй. Украин сүүлийн үед Беларусьтай хил залгаа бүс нутгуудад ихээхэн идэвхжиж байгааг Беларусь анзаарсан, ямар ч нөхцөлд байдлыг шат өгсүүлэх эсвэл цаашид даамжруулахыг Беларусь зөвшөөрөхгүй. Беларусь улс хилээ хамгаалах, аль ч чиглэлийн болзошгүй дайсагнасан үйл ажиллагаанаас сэргийлэхийн тулд цэрэг, тагнуулын албаа байршуулаад байна.