Энэ хүнийг Тогоо гэдэг, ӨМ-ын Шилийнгол аймгийн Шулуун Хөх хошууны малчин. 17 наснаасаа эхлэн сүү, цагаан идээтэй ноцолдож ирсэн тэрбээр сүүлийн 40 гаруй жил уламжлалт цагаан идээний үйлдвэрлэл болон түүнтэй холбоотой соёл заншлыг өвлүүлэн уламжлах чиглэлээр уйгагүй зүтгэж, нутаг ус, аймаг орон, тэрчлэн улс даяар алдар цуутай болсон гэдэг.