Ши Жиньпин Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев нар уулзав
2024-07-03 23:17:54
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар долдугаар сарын 3-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Астанад Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзлаа. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүргэхээр шийдсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Азербайжан бол чин үнэнч, харилцан итгэлцсэн сайн найз, эрх тэгш, харилцан ашигтай сайн түнш юм. Хятад, Азербайжаны харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, стратегийн агуулга улам баяжиж байна.  Өнөөдөр бид хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр орны харилцаагаа стратегийн түншлэлийн харилцаанд ахиулна гэдгээ зарласан, шинэ тодорхойлолт нь шинэ гараа болж байна. Бие биендээ илүү дэмжлэг үзүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө хүртээхийн тулд хоёр тал шаргуу ажиллана гэдэгт итгэлтэй байна.